Монгол улсын эрчим хүчний үйлдвэрлэл 30 хувиар өсчээ

2012 оноос хойш Монголын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 30 хувиар, дулаан 40 хувиар өсчээ. Энэхүү өсөлттэй холбоотойгоор , өнгөрсөн 4 жилийн хугацаанд эрчим хүч хэрэглэгчидийн тоо 26-54 хувиар нэмэгдсэн ба эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын үйл ажиллагааы орлого 58.1 хувиар буюу 218,8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Монгол Улсын нарны эрчим хүч хоёр тэрбум киловатт, салхины эрчим хүч 1.1 тэрбум киловаттад хүрчээ. Түүнчлэн усны эрчим хүчний нөөц баялаг 6700 мегабайтад хүрч, нүүрсний нөөц баялаг 152 тэрбум тоннд хүрсэн үзүүлэлттэй байна. 5 сарын 27 ны мэдээлэлсэн байдлаар, Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэмжээ 1060 мвт-д хүрсэн ба түүний 95 хувь нь дулааны цахилгаан болно.

Монгол Улсын Эрчим хүчний яамны төлөвлөлтөөр 2020 он болоход цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2000 мвт болох бөгөөд 2030 онд 5000 мвт болж нэмэгдэнэ. Монголын засгийн газрын төлөлвлөлтийн гол зорилго бол дотоодын цахилгаан эрчим хүчээ хангаад зогсохгүй гадаадад эрчим хүч борлуулах юм. Хэд хэдэн цахилгаан станц энэ жилээс баригдаж эхлэх юм. 450 MWT хүчин чадалтай 5-р цахилгаан станц, 700 MWTхүчин чадалтай Багануурын цахилгаан станц, 450 MWT хүчин чадалтай Таван толгойн цахилгаан станц болон Эгийн голын усан цахилгаан станц зэрэг станцууд ойрын хэдэн жилийн дотор баригдаж дуусна.

Эрчим хүчний хамтын ажиллагаа цаашдаа Монгол-Хятадын харилцааны гол үйлдвэрлэлийн нэгж болно. Монгол Улсын Эрчим хүчний яамнаас мэдээлснээр цахилгаан эрчим хүчний хөгжлийн дунд, урт хугацааны төлөвлөлтийг боловсруулж, ирээдүйд тогтсон хугацаанд дулааны , усны болон нарны цахилгаан эрчим хүчээр гол болгоно. Ингэсэнээр зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний сүлжээг байгуулж, хөрш орнууд, онцгойлон Хятад улстай цахилгаан эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бүх дэлхийн нөөц баялгийн сүлжээг байгуулна гэжээ.

Монгол Хятад 2 улсын удирдагч 2014 оны 8 сард уулзах үеэрээ , 2 талын уул уурхай болон эрчим хүчний салбарын хил давуулан тээвэрлэх тээвэрлэлт болон хамтын ажиллагааг ахиулах, мөн Хятадын гаргасан 1 бүс 1 зам уриалгыг болон Монголын гаргасан Талын зам уриалгад нийцүүлсэн шинэ хамтын ажиллагааны төслийг боловсруулж, хүсэл эрмэлзэлээ тодорхой илэрхийлсэн юм.

Монгол Улсын Эрчим хүчний яамны цахилгаан эрчим хүчний хөгжлийн төлөвлөлтөд тогтоосноор Монгол Улс Хятадад дамжуулах цахилгааны хэмжээ 21000 мвт-д хүрэх, мөн жилд 115.5 тэрбум киловатт цахилгаан үүсгэхээр тооцоолбол жилийн ашиг орлого нь 6.9 тэрбум ам.долларт хүрэх болно.

Буцах