Нийслэлийн гэр хорооллын тогцахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл, өрхийн цахилгаан хангамжийн дэд бүтцийг бий болгох ажлын хүрээнд энэ онд нийслэлийн 6 дүүргийн 6000 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбоно. Нийт 42 багц ажлыг 38 компани гүйцэтгэж, барилга угсралтын ажлыг хийх юм.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд гэхэд төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд 11 хорооны нийт 2545 айл, өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажил хийж байна. Барилга угсралтын ажил 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхэлжээ. .Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэн Б.Гантулга ярихдаа “Хажуу айлаасаа тог гуйх үнэхээр хүндрэлтэй байсан. Заримдаа тог гуйдаг айл маань тогоо унтраагаад хэд хоногоор хөдөө явчихдаг. Тэгээд л манайх тоггүй болчихдог. Зурагт үзэх байтугай утсаа ч цэнэглэж чаддаггүй. Хоёр, гурван айл газраас тог хэрэглэхээр хүчдэл муу болчихдог. Одоо харин санаа зовох зүйлгүй боллоо. Та бүхэндээ бүгдэд нь маш их баярлалаа” гэв.
Харин Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт алслагдсан байршлын 1050 орчим өрх айлыг шинээр эрчим хүчинд холбохоос эхний ээлжинд 42 өрх айлыг тогтой болголоо. Дарь-Эхэд 33 жил амьдарсан П.Бямбахүү ярихдаа, “Сүүлийн 10 жилийн турш хажуу айлаасаа тог гуйж, үнэхээр хэцүү байсан. Гэтэлхэдхэн цагийн дотор тогтой болчихлоо. Ийм л амархан зүйл байсан байна. Сэтгэл л байвал юуг ч амархан хийдэг юм байна. Үр хүүхдүүдтэйгээ өнөөдөр бөөнөөр зурагтаа үзнэ гэхээр л баярлаад байх юм. Эрчим хүчний сайд П.Ганхүүд, энэ салбарт ажилладаг мундаг залуучууддаа чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Буян нь дэлгэрэг” гэв. 2016 онд Улаанбаатар хотын 1562 айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбосон юм.
Copyright © 2017 - Бүх эрх хуулиар хамгаалагдсан - TitanGrid.mn