Техникийн нөхцөл
Техникийн нөхцөл авах журам, шаардлагатай бичиг баримтын талаарх мэдээлэл.
Техникийн нөхцөл олгох журам
Иргэн хуулийн этгээдэд техникийн нөхцөл олгох, сүлжээнд холбох үйл явцыг Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан "Холболтын журам"-ын хүрээнд хэрэгжүүлнэ.
Техникийн нөхцөл олгох ажиллагаа
Түгээх сүлжээнд шинээр холболт хийлгэх, хэрэглэгчийн холбогдсон чадлыг нэмэгдүүлэх, өмнө авсан техникийн нөхцөлд өөрчлөлт оруулах шаардлага гарах бүрт тухайн хэрэглэгч техникийн нөхцөл авна.
Хэрэглэгч нь цахилгааны техникийн нөхцөл хүсэхдээ өргөдлийн маягт бөглөж, түүнд заагдсан бүрдүүлэх баримт бичиг /газрын гэрчилгээ, газрын байршлын кадастрын зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар, эх зураг г.м/-г бэлтгэнэ. Өргөдлийн маягтыг үнэн зөв бүрэн бөглөсөн байх шаардлагатай.
Хэрэглэгчийн өргөдөл хүсэлтийг Титан грид ХХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төв дээр хүлээн авна. Техникийн шинэчлэл хариуцсан инженерүүд тухайн объектийн байршил дээр очиж холболтын цэгийг тодорхойлсоны үндсэн дээр техникийн нөхцөл олгох эсэх асуудлыг компанийн комиссын хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
Техникийн нөхцөл олгохдоо тухайн хэрэглэгчид шаардлагатай хүчин чадлын одоогийн хэмжээ, цаашдын өсөлт, тэр бүсэд нэмэгдэх хэрэглэгчдийн хүчин чадлын өсөлт, цахилгаан эрчим хүчний тэжээл авах шугам, дэд өртөөний ачаалал, хэтийн төлөвтэй уялдуулан шийдвэрлэдэг.
1. Үндсэн
- Газрын гэрчилгээ (ашиглах, эзэмших, өмчлөх)
- Газрын албаны баталгаажуулсан кадастрын зураг
- Иргэний үнэмлэх
- Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
- Хүсэлтийг судлах төлбөр төлсөн баримт (шинэ холболт хийх хүсэлтэд шаардана)
2. Барилга, орон сууц барих бол нэмэлтээр
- Барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар
- Эскиз зураг (ЕТГ-ын баталсан тамга тэмдэг бүхий нүүр хуудас, барилга байгууламжийн ерөнхий харагдах байдал, ерөнхий төлөвлөгөө)
3. Орон сууцны байранд үйлчилгээ явуулах бол нэмэлтээр
- Үйлдвэр үйлчилгээ явуулах зөвшөөрөл
- ОСНААУГ-аас авсан техникийн тодруулга
Хөгжил дэвшлийг хамтдаа гэрэлтүүлье
Эрчим хүчний салбарт тогтвортой, хөгжлийн боломж бүхий байгууллагад нэгдээрэй.
Бидний тухай