Цахилгаан түгээх хангах үйл ажиллагаа
Титан грид ХХК-ийн ААНБ, айл өрхийн хэрэглэгчдийг Эрчим хүчний зохицуулах хорооноос 2017 онд олгосон цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд компанийн үйлчлэх хүрээний нийт 10167 хэрэглэгчдэд 24/7 цагаар хүргэж ажилладаг.
Үйлчлэх хүрээний тухайд Улаанбаатар хотын Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүрэгт байршил бүхий байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх хамрагдахаас гадна Эрдэнэт хотын Эрдмин ХХК болон Зэс эрдэнийн хувь ХХК-ийн зэс боловсруулах үйлдвэрүүд хамаарна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн цахилгаан түгээх сүлжээ дотор борлуулалтын орлогоор нэгд эрэмбэтэй байна. Титан грид ХХК нь 60 ажиллагсадтай.
Хэрэглэгч
10,167
Үйлчилгээ
24/7
Тусгай зөвшөөрлийн он
2017
Ажилтан
60
Үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл
Эрчим хүчний зохицуулах хорооны цахилгаан түгээх тусгай зөвшөөрөл
Эрчим хүчний зохицуулах хорооны цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл
Ашигладаг брэндүүд